УДА сорилго 2026 -  UDA CHALLENGE 200+ km

УДА сорилго 2026 - UDA CHALLENGE 200+ km

Sobre el evento

УДА СОРИЛГО 2026

Энэ бол аялал биш. Энэ бол СОРИЛТ. Өөртэйгөө өрсөлдөн сорих өдөр ирлээ! 🌄

Бидтэй нэгдэж, уулын замаар 214 км-ийг туулж чадна гэдэгт итгэлтэй бол, бие болон сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай.

СОРИЛТЫН ҮЗҮҮЛЭЛТ

📍 Маршрут: Дүнжингарав → Гачуурт → Хоёрын даваа → Шилжрээнгийн даваа → Тэрэлж → Баруун баян гол → Босгын гүүр → Замтын даваа → Эрдэнэ сум → Өвөр Жанчивлан → Хөндлөнгийн даваа → Ар Жанчивлан → Тоньюкук → Налайх → Хонхор → Дүнжингарав
📏 Замын урт: 214 км
⛰️ Өндөр авалт: 2038 м
🗓️ Огноо: 2025.08.01
🕕 Цуглах цаг: 06:00
📍 Эхлэх/Дуусах: Дүнжингарав худалдааны төв

ОРОЛЦОХЫН ӨМНӨ

  • ✅ 18 нас хүрсэн байх
  • ✅ Google Form-оор урьдчилан бүртгүүлсэн байх
  • ✅ Сорилтод өөрийн хүсэлтээр оролцож байгаа бөгөөд гарах эрсдэлийг өөрөө бүрэн хариуцах тухай баталгаанд гарын үсэг зурна.

ЧАМД ЮУ БАЙХГҮЙ ВЭ?

  • Хэн ч чамтай уралдахгүй.
  • Хэн ч чамайг хүлээхгүй.
  • Нэгдсэн таталт байхгүй.
  • Дэмжлэгийн машин байхгүй.
  • Үдийн хоолны нэгдсэн зогсолт байхгүй.
  • Барианд тосож авах хүн байхгүй ч байж магадгүй.
  • Чиний өрсөлдөгч бол зөвхөн чи өөрөө.

ЗААВАЛ АВЧ ЯВАХ

ℹ️ Уух ус, хоол хүнс
ℹ️ Хамгаалалтын дуулга
ℹ️ Урд болон хойд гэрэл
ℹ️ Нөөц олгой, нөхөөс, насос
ℹ️ Цаг агаарт тохирсон хувцас
ℹ️ GPX маршрутыг утас, GPS эсвэл дугуйн компьютертээ байршуулсан байх

ЗАМ ДЭЭР

ℹ️ Хяналтын цэг бүр дээр селфи зургаар баталгаажуулна.
ℹ️ Сорилт дууссаны дараа Strava бичлэгээ илгээн баталгаажуулна.
ℹ️ Хэрэв ямар нэгэн шалтгаанаар сорилтоо үргэлжлүүлэх боломжгүй болж замаас гарвал Зохион байгуулагчдад утсаар эсвэл мессежээр нэн даруй мэдэгдэнэ.
ℹ️ Мэдэгдэхдээ аль цэгээс, хэдэн цагт сорилтоо зогсоож байгаагаа тодорхой мэдээлнэ.

АНХААРАХ

ℹ️ Энэ бол аялал биш, сорилт.
ℹ️ Оролцогчид нэгдсэн цуваа, таталтгүйгээр өөрсдийн темпээр явна.
ℹ️ Аюулгүй байдлын үүднээс 2 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй дэд багаараа маршрутаа дуусгахыг зорино.

АМЖИЛТТАЙ ДУУСГАСАН ОРОЛЦОГЧ БҮРТ

🏅 Онлайн сертификат олгоно.

БҮРТГҮҮЛЭХ

Энд дарж бүртгүүлээрэй! — 2026-07-31-ны 18:00 цагаас өмнө бүртгүүлнэ.

📥 Аяллын маршрут татаж авах энд дарж авна уу.

🗨️ Холбоо барих: пэйж хуудасын чатаар холбогдох, эсвэл 90221092.

Амжилт хүсэе! 🤝💪

Encontrado por Somo·Ver original
Ubicación

Ayan Zalaat Hotel and Spa, Kabul Road, Ulaanbaatar, Mongolia

Cómo llegar

Eventos similares

Esta semana en Sverige